"ДҮҮРГЭЭ ӨНГӨЛЬЕ" АЯНЫ ХҮРЭЭНД БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ-1 ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2023-06-21 11:46
Дүүргийн хэмжээнд "Дүүргээ Өнгөлье" уриан дор бүх нийтийн Их цэвэрлэгээ-1 аян өрнөлөө. Төрийн байгууллагуудын ажилтан албан хаагчид, аж ахуй нэгж байгууллагууд, оролцож дүүргийнхээ хур хогийг түүж цэвэрлэх, хариуцаж авсан газрынхаа хашаа, хайс хашлага, хөшөө дурсгалууд, Соёлын ордны өмнөх талбай, олон нийт ихээр цуглардаг газруудын сандал, автобусны буудал зэргүүдийг угааж цэвэрлэн өнгө оруулж байна. Мөн аж ахуй нэгжүүд ойр орчмын 50 метр газрынхаа хогийг цэвэрлэж, угааж гудамжныхаа хогийг түүж цэвэрлэн оролцлоо. Байгууллагын нийт албан хаагчид 2 дугаар хорооны Хуульчдын гудамжны нийтийн эзэмшлийн зам, талбай, хөшөө дурсгалыг угааж, цэвэрлэлээ.
 



Санал асуулга

Налайх дүүрэг дэх Худалдан авах ажиллагаа хэр шударга явагдаж байна гэж та бодож байна вэ?

Хамтрагч байгууллагууд