ТОГЛООМЫН ТАЛБАЙ БАЙГУУЛАХ АЖИЛ

2015-01-18 11:56

             Дүүргийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр “3-р хорооны Нарангийн хэсэгт хүүхдийн тоглоомын талбай байгуулах” – 76.0 сая.төгрөг, “2-р хорооны 42-44 дүгээр байруудын дунд хүүхдийн тоглоомын талбай байгуулах” – 132 765 570 төгрөгөөр гүйцэтгэх ажлын тендер шалгаруулалтыг зохион байгууллаа.

“Дүүргийн 3-р хорооны Нарангийн хэсэгт хүүхдийн тоглоомын талбай байгуулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” НДХААА-2014/А-15 дугаар бүхий тендерийг 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл зарлан “Хан судар”ХХК, “Тэнүүн тэнгис”ХХК, “Цома”ХХК, “Томмот”ХХК-ууд оролцон “Тэнүүн тэнгис”ХХК шалгарсан.
“Тэнүүн тэнгис”ХХК нь тоглоомын талбайг 72 719 412 төгрөгөөр гүйцэтгэн хүлээлгэж өглөө.
 











Санал асуулга

Налайх дүүрэг дэх Худалдан авах ажиллагаа хэр шударга явагдаж байна гэж та бодож байна вэ?

Хамтрагч байгууллагууд