"Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах" өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ.

2016-06-02 09:15

Хүүхэд нас гэдэг хамгийн гэгээлэг, ариун нандин нас билээ. Жил бүрийн хүүхдийн баяраар шинэ хувцас өмсөөгүй, бэлэг аваагүй хүүхэд гэж байхгүй гэлтэй. Аав, ээжийнхээ гараас хөтлөн цэцэг шиг инээмсэглэл тодруулан жаргалтай инээх энэ бяцхан үрс бидний ирээдүй. 

Налайх дүүргийн худалдан авах ажиллагааны албаны хамт олон " Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах" өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ.

Манай албаны зүгээс жил бүр хөгжлийн бэрхшээлтэй 20 хүүхдэд бэлэг гардуулдаг сайхан уламжлалтай билээ. Энэ удаад Дүүргийн 3 дугаар хорооны хөгжлийн бэрхшээлтэй 20 хүүхдэд бэлэг гардуулан, урамшууллаа. Энэ үер хүүхдүүд өөрсдийн сурсан дуу, шүлэгээ сонирхуулсан нь бахархамаар байлаа. 

 








Санал асуулга

Налайх дүүрэг дэх Худалдан авах ажиллагаа хэр шударга явагдаж байна гэж та бодож байна вэ?

Хамтрагч байгууллагууд