Үнэлгээний хорооны гишүүдийг чадавхижуулах сургалт зохион байгууллаа.

2017-02-16 16:42

 Налайх дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас 2017 оны 02 дугаар сарын 14-ны өдөр Дүүргийн хэмжээнд А3-ын сертификат эзэмшигч нарт чадавхижуулах сургалт зохион байгууллаа. Сургалтаар үнэлгээний хорооны үйл ажиллагаа, зохион байгуулалт, тендерийн баримт бичиг боловсруулах арга зүй, тендерийн үнэлгээний арга, техникүүд, практик дасгал ажил зэрэг агуулгаар мэдээлэл өглөө. Сургалтад төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, иргэний төлөөлөл нийт 20 гаруй иргэн хамрагдлаа. Чадавхижуулах сургалтад хамрагдсанаар тэд үнэлгээний хороонд ажиллах боломжтой болсон төдийгүй, А3-ын сертификатаа гардан авсан юм. Одоогийн байдлаар дүүргийн хэмжээнд А3-ын сертификат эзэмшигч нийт 68 иргэн байна.








Санал асуулга

Налайх дүүрэг дэх Худалдан авах ажиллагаа хэр шударга явагдаж байна гэж та бодож байна вэ?

Хамтрагч байгууллагууд