НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН 100 ХОНОГИЙН ТАЙЛАНТ ӨДӨРЛӨГ БОЛЛОО.

2017-02-16 17:37
 

Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар болон түүний баг ажлаа хүлээж аваад 100 хоногийн хугацаанд хийсэн ажил болон цаашид хийж хэрэгжүүлэхээр зорьж төлөвлөсөн ажлаа өнөөдөр иргэддээ тайлагналаа.
Тайлан өдөрлөгт нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын барилга захиалагчийн хэлтсийн дарга Т.Оргил-Эрдэнэ, Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра болон дүүргийн удирдлагууд оролцлоо.
“Иргэдийн оролцоотой хөгжлийн төлөө” тайлант өдөрлөгийн эхэнд Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар өнгөрсөн 100 хоногт хийж хэрэгжүүлсэн болон цаашдын зорилт, төлөвлөгөөгөө танилцуулсан юм.
Налайх дүүрэг нь нийслэлээс 36 км-ийн зайд оршдог, 2016 оны жилийн эцсээр 10349 өрхийн 36425 хүн ам амьдарч байгаа судалгаа гарсан.
Тус дүүргээ удирдан жолоодох эрхийг Ч.Раднаабазар 2016 оны 11 сарын 09-ны өдөр авч, нийслэлийн Засаг дарга бүрэн эрхийг нь батламжилсан.
Ажлаа хүлээн аваад ирэх 4 жилд дүүргээ хөгжүүлэх бодлогын баримт бичгээ боловсруулж, ИТХ-аар батлуулсан байна.

Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг Эдийн засгийн хөгжлөөр тэргүүлэгч Налайх, Ирээдүйн жишиг хот Налайх, Эрүүл орчинтой Налайх, Нийгмийн хөгжлөөр тэргүүлэгч Налайх, Төрийн үйлчилгээгээгээр тэргүүлэгч, иргэддээ ээлтэй Налайх гэсэн 5 бүлэг, 29 зорилт, нийт 182 заалттайгаар баталж хэрэгжүүлж эхлээд байна. Налайх дүүргийн Худалдан авах ажиллагааны алба дүүргийн Засаг даргын 100 хоногийн тайлант өдөрлөгт оролцож,  2017 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжин хэрэгжих төсөл, арга хэмжээний мэдээлэл, Олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагаанд хэрхэн оролцох талаар мөн Орон нутгийн хөгжлийн санд иргэдийн оролцоо зэрэг сэдвээр иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллаа.
 







Санал асуулга

Налайх дүүрэг дэх Худалдан авах ажиллагаа хэр шударга явагдаж байна гэж та бодож байна вэ?

Хамтрагч байгууллагууд