"ИРГЭДИЙН ОРОЛЦОО БА ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГАА" сэдэвт сургалт зохион байгууллаа.

2017-03-17 15:01

 

 Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Худалдан авах ажиллагааны алба хамтран иргэдэд олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагаанд хэрхэн оролцох талаар сургалт зохион байгууллаа. Сургалтыг ЗДТГ-ын мэргэжилтэн Б.Уранзаяа, Худалдан авах ажиллагааны албаны мэргэжилтэн Г.Ариунзаяа нар удирдан явуулж, хороодын иргэдийн нийтийн хурлын төлөөлөл, хөгжлийн зөвлөлийн гишүүд болон иргэдийн бүлгийн төлөөлөл хамрагдлаа. Сургалтаар иргэдийн бүлэг байгуулах зөвлөмж, олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагаанд хэрхэн тендерийн материал бэлтгэж оролцох талаар мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллаа. Уг сургалт нь Орон нутгийн хөгжлийн сангийн зарцуулалт болон худалдан авах ажиллагаанд оролцох иргэдийн оролцоог нэмэгдүүлэх үр дүнтэй юм.






Санал асуулга

Налайх дүүрэг дэх Худалдан авах ажиллагаа хэр шударга явагдаж байна гэж та бодож байна вэ?

Хамтрагч байгууллагууд