2017 онд Налайх дүүргийн зорилтот бүлгийн иргэдэд хүнсний эрхийн бичгээр үйлчлэх дэлгүүрийг сонгон шалгарууллаа.

2017-04-06 09:48

 

Налайх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн захиалгаар 2017 онд хүнсний эрхийн бичгээр үйлчилгээ үзүүлэх дэлгүүрүүдийг сонгон шалгаруулах тендерийг зохион байгууллаа.
Налайх дүүргийн Засаг даргын А/339 дүгээр захирамжаар үнэлгээний хороог А3 сертификат бүхий 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж 2016-12-12-нд тендерийн урилгыг “Монголын мэдээ” сонинд хэвлүүлэн, орон нутгийн телевиз, FM-ээр зарлаж, нийтэд мэдээлсэн.
2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 11:00 цагаас тендерийн нээлт хийж, нийт 5 багцад 10 аж ахуйн нэгжээс 13 тендер ирүүлснээс үнэлгээний хорооны гишүүд тус бүрдээ үнэлж, тендер ирүүлсэн аж ахуйн нэгжүүдийн тендерийн баримт бичиг, үнийн саналыг харьцуулж үзсэний үндсэн дээр “хамгийн сайн” үнэлэгдсэн дараах 5 байгууллагуудтай гэрээ байгууллаа. Үүнд:
1-р багц буюу 1-р хорооны 83 өрхөд “Налайх бумбатан” ХХК
2-р багц буюу 2,5-р хороодын 53 өрхөд “Бугат голын хишиг” ХХК
3-р багц буюу 3-р хорооны 100 өрхөд “Барзант” ХХК
4-р багц буюу 4-р хорооны 64 өрхөд “Асу” ХХК
5-р багц буюу 6,7-р хороодын 45 өрхөд “Сүнчин гурван баян” ХХК үйлчилгээ үзүүлэхээр шалгарсан.
2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр дээрх 5 аж ахуйн нэгжийн удирдлагууд болон Төрийн банкны захирал Б.Лхагва-Очир Хөдөлмөр халамжын үйлчилгээний хэлтсийн дарга Т.Эрдэнэчимэг нар 1 жилийн хугацаатай гурвалсан гэрээг байгууллаа.
Дээрх үйлчилгээг үзүүлэхээр гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүдэд бараа бүтээгдэхүүнийг тендерт ирүүлсэн үнээр борлуулах, баталгаат жингээр үйлчлэх, хугацаа нь дуусаагүй, чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүнээр үйлчилгээ үзүүлэх, зөвшөөрөгдсөн нэр төрлийн бүтээгдэхүүнээс өөр бүтээгдэхүүн худалдахгүй байх, мөн нийгмийн эмзэг бүлгийн иргэдтэй ёс зүйтэй харилцах талаар анхааруулж гарын авлага, мэдээллүүдийг бэлтгэн танилцуулсан байна.






Санал асуулга

Налайх дүүрэг дэх Худалдан авах ажиллагаа хэр шударга явагдаж байна гэж та бодож байна вэ?

Хамтрагч байгууллагууд