"Налайх марафон-2017" бүх нийтийн гүйлтийг хамтран зохион байгууллаа.

2017-05-15 14:10

 "Налайх марафон-2017" бүх нийтийн гүйлт өнгөрсөн бямба гаригт буюу 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдөр зохион байгуулагдлаа. Энэ жилийн бүх нийтийн гүйлтийн хамтран зохион байгуулагчаар Налайх дүүргийн Худалдан авах ажиллагааны алба оролцсон юм.

Иргэдийн спортоор хичээллэх идэвхийг өрнүүлэх, гүйлтийн спортыг хөгжүүлэх, цаашлаад болзошгүй өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор  “Налайх марафон-2017” бүх нийтийн гүйлтийн тэмцээнийг зохион байгуулсан юм. Тэмцээнд Налайх дүүргийн бүх төрийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, хүүхэд багачуудын төлөөлөл болсон 700 орчим хүн бүх нийтийн гүйлтэд оролцож, 3 км-т гүйлээ. “Налайх марафон-2017” бүх нийтийн гүйлтэд ахмад, насанд хүрэгчид, хүүхэд гэсэн ангилалд эхний 3 байр эзэлсэн тамирчид тавдугаар сарын 20-нд болох “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнд оролцох эрхээ гардан авсан юм. 







Санал асуулга

Налайх дүүрэг дэх Худалдан авах ажиллагаа хэр шударга явагдаж байна гэж та бодож байна вэ?

Хамтрагч байгууллагууд