АЖ ҮЙЛДВЭРИЙН УУГАН ГОЛОМТ НАЛАЙХЫН УУРХАЙН ТҮҮХИЙГ МУЗЕЙ БАЙГУУЛАХ ЗАГВАР ТӨСЛИЙН УРАЛДААНЫГ ЗАРЛАЖ байна.

2017-10-18 14:39

 

 

 

 

 

 

 

Налайхын нүүрсний орд газраас нүүрс олборлож эхэлсний 102 жил, Налайхын уурхайг улсын мэдэлд авсны 95 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын аж үйлдвэржилтийн голомтын галыг бадраасан Налайхын уурхайн холбогдолтой АЖ ҮЙЛДВЭРИЙН УУГАН ГОЛОМТ НАЛАЙХЫН УУРХАЙН ТҮҮХИЙГ МУЗЕЙ БАЙГУУЛАХ ЗАГВАР ТӨСЛИЙН УРАЛДААНЫГ ЗАРЛАЖ байна.
Нийслэлийн Налайх дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан: 1.4.4. Налайхын уурхайтай холбоотой түүхийн дурсгалт хөшөө, баримал, барилгыг хамгаалалтад авч, сэргээн засварлах, соёлын өвийг сэргээх чиглэлээр төсөл хэрэгжүүлж, жуулчдыг татах газар бий болгоно гэснийг үндэслэн тус музей байгуулах загвар төслийг шалгаруулж байна.
Төслийн зорилго:
Монгол Улсын хамгийн анхны нүүрсний уурхайн барилга байгууламж, гэрэл зураг, монгол улсын аж үйлдвэржилтийн түүхэнд холбогдох эд өлөг, баримт материалыг хадгалж хамгаалах, соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгож сурталчилан таниулах замаар аялал жуулчлал болон тогтвортой уул уурхай, аж үйлдвэрийн хөгжил, бүс нутгийн эдийн засгийг дэмжих зорилготой.
Загвар төсөлд тавигдах шаардлага:
1. Загвар төсөлд дараах зүйлсийг багтаасан байна:
а/ Үндэслэл
б/ Нийгэм- эдийн засгийн судалгаа
в/ Агуулга Музей, аялал жуулчлалын төвийн агуулга
г/ Бүрэлдэхүүн хэсэг, үйл явц
д/ Маркетинг, менежмэнтийн төлөвлөгөө
е/ Төслийн оролцогч талуудыг тодорхойлох
ё/ Тогтвортой байдлыг хангах
ж/ Зураг
з/ Төсөв
2. Төслийн загвар боловсруулахдаа анхаарах зүйлс:
• Төсөл нь олон улсын туршлагыг нэвтрүүлсэн шинэлэг байх
• Санхүүгийн тооцоолол, хөрөнгийн эх үүсвэрийн шийдлийг тусгах
• Уул уурхай, аж үйлдвэржилтийн хөгжлийн түүхийг харуулсан музей, аялал жуулчлалын төв гэдгийг чухалчлах
• Тогтвортой хөгжлийн үзэл санааг нэвтрүүлсэн эко, байгаль орчинд ээлтэй байх
• Гадаад болон дотоод орчны тохижилтын зураглалыг гаргахдаа ая тухтай, ногоон байгууламж бүхий иргэдэд үйлчилгээ үзүүлэх боломжтой, аялал зугаалгын төв байх
• Олон нийтийн оролцооны талаар тусгах
• Оролцогч талуудыг оновчтой тодорхойлж, хэрхэн тал бүрийн дэмжлэгийг авсан далайцтай ажил болгох талаар дорвитой санаа гаргасан байх
• Шинэ санаа, шийдлийг чухалчлах
Төслийн загварыг шалгаруулах:
1. Шалгаруулалтыг 2 үе шаттай явуулна.
1-р үе: Оролцогчдын материалыг 2017 оны 11 дүгээр сарын 24-ыг хүртэл хүлээж авах. Материал хүлээж авснаас хойш ажлын 14 хоногт багтан дүнг гаргаж шилдэг 3 оролцогчийг дараагийн шатанд дуудна.
2-р үе: Нийт оролцогчдоос хамгийн шилдэг 5 оролцогчийг тодруулж загвар төслөө танилцуулах уулзалт хэлэлцүүлгийг 2017 оны 12 дугаар сард багтан зарлаж шилдэг 2 загвар төслийг шалгаруулах болно
2. Шилдэг загвар төсөл 1,000,000 төгрөг, хоёрдугаар байр эзэлсэн загвар төсөл 300,000 төгрөгийн мөнгөн шагнал авна.
Төслийн загвар болон холбогдох материалыг хүлээж авах:
Өөрийн биеэр Нийслэлийн Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын байранд Гадаад харилцааны мэргэжилтэн Б.Хонгорзул (94008066) болон электрон хэлбэрээр (PDF болон бусад файл хэлбэрээр) goonuudelchin@gmail.com хаяг руу илгээнэ үү. Налайх дүүргийн ЗДТГ-ын (976) 7023 3348 дугааараас асуух

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС




Санал асуулга

Налайх дүүрэг дэх Худалдан авах ажиллагаа хэр шударга явагдаж байна гэж та бодож байна вэ?

Хамтрагч байгууллагууд