НАЛАЙХ ДҮҮРГИЙН 4 ДҮГЭЭР ХОРООНЫ НИСЭХ ГУДАМЖИНД ГЭРЭЛТҮҮЛЭГ ХИЙХ ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2017-10-21 21:17

       

         Нийслэлийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжих дүүргийн 4 дүгээр хорооны Нисэх гудамжинд гэрэлтүүлэг хийх тендер шалгаруулалтыг зохион байгууллаа.  Дүүргийн Засаг даргын 2017 оны 06 сарын 06-ны өдрийн А/200 тоот захирамжаар үнэлгээний хороо байгуулагдаж, тендерийг 2017 оны 06 сарын 08-ны өдөр зарлаж, 2017 оны 06 сарын 19-ны өдөр нээсэн. Тендер шалгаруулалтад нийт 9 аж ахуйн нэгж оролцсоноос "Нуклон" ХХК шалгарч 2017 оны 08 сарын 24-ны өдөр гэрээ байгуулсан. Гэрээний хэрэгжилтэд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар захиалагчийн хяналтыг тавьж, 2017 оны 09 сарын 29-ны өдөр хүлээлгэн өглөө. Тендер шалгаруулалтын төсөвт өртөг-70.0 сая төгрөг, гэрээний дүн-64,3 сая төгрөг, тендерээс 5,6 сая төгрөгийг хэмнэсэн байна. Уг тендер шалгаруулалтын үр дүнд дүүргийн 4 дүгээр хорооны нисэх хэсгийн 14-16 дугаар гудамжууд бүрэн гэрэлтүүлэгтэй боллоо.








Санал асуулга

Налайх дүүрэг дэх Худалдан авах ажиллагаа хэр шударга явагдаж байна гэж та бодож байна вэ?

Хамтрагч байгууллагууд