НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН БАРИЛГЫН ДЭЭВЭР, ГАДНА ТАЛЫН ИХ ЗАСВАРЫН АЖЛЫН ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2017-10-21 21:34

               Нийслэлийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжих Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн нэгдсэн эмнэлгийн барилгын дээвэр, гадна талын ажлын  тендер шалгаруулалтыг зохион байгууллаа.  Дүүргийн Засаг даргын 2017 оны 06 сарын 14-ны өдрийн А/218 тоот захирамжаар үнэлгээний хороо байгуулагдаж, тендерийг 2017 оны 06 сарын 16-ны өдөр зарлаж, 2017 оны 07 сарын 17-ны өдөр нээсэн. Тендер шалгаруулалтад нийт 6 аж ахуйн нэгж оролцсоноос "Буурал сутай" ХХК шалгарч 2017 оны 08 сарын 20-ны өдөр гэрээ байгуулсан. Гэрээний хэрэгжилтэд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар захиалагчийн хяналтыг тавьж, барилгын засварын ажил хэрэгжиж байна. Тендер шалгаруулалтын төсөвт өртөг-265,8 сая төгрөг, гэрээний дүн-237,6 сая төгрөг, тендерээс 28,1 сая төгрөгийг хэмнэсэн байна. 

    •  

 







Санал асуулга

Налайх дүүрэг дэх Худалдан авах ажиллагаа хэр шударга явагдаж байна гэж та бодож байна вэ?

Хамтрагч байгууллагууд