НАЛАЙХ ДҮҮРГИЙН 2018 ОНЫ ЦАСНЫ БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО.

2018-02-24 07:26

 

        Налайх дүүргийн цасны баярын арга хэмжээ 2018 оны хоёрдугаар сарын 24-ны өдөр дүүргийн 1 дүгээр хорооны Их аманд байрлах Батлан хамгаалах яамны харьяа "Найман шарга" амралтын газарт боллоо.
  Уг арга хэмжээ нь дүүргийн төрийн байгууллагын ажилтан, албан хаагч, иргэдийг биеийн тамир, спортын үйл ажиллагаанд татан оролцуулах, тэдний бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдлоос урьдчилан сэргийлэх, амралт чөлөөт цагийг зөв зохистой цэвэр агаарт өнгөрүүлэх зорилготой жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг юм. Энэ жилийн хувьд "Найман шарга" амралтын газар  эрүүл агаарт, мөсөн гулгуурын талбай дээр болсноороо онцлог байлаа. Налайх дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны хувьд хамт олноороо гэр бүлийн хамт нэгэн өдрийг цэвэр агаарт дасгал хөдөлгөөн хийж сайхан өнгөрүүллээ.

 








Санал асуулга

Налайх дүүрэг дэх Худалдан авах ажиллагаа хэр шударга явагдаж байна гэж та бодож байна вэ?

Хамтрагч байгууллагууд