НАЛАЙХ ДҮҮРГИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ АЛБА 2017 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮНГЭЭР БҮРЭН ХАНГАЛТТАЙ ҮНЭЛГЭЭ АВЛАА.

2018-03-06 09:05

 

 

        Дүүргийн Засаг даргын захирамжаар 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 02 дугаар сарын 01-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 43 байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийсэн.
Байгууллагуудын 2017 оны ажлыг дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хангахад чиглэсэн үйл ажиллагааг төлөвлөж зохион байгуулсан байдал, байгууллагын дүрмээр хүлээсэн үүрэг, үндсэн үйл ажиллагааны хэрэгжилт, архив, албан хэрэг хөтлөлт, байгууллагын түвшинд шинээр санаачилсан болон зохион байгуулахаар төлөвлөсөн ажил зэрэг 9 агуулга, чиглэлээр шалгаж хяналт шинжилгээ үнэлгээ хийжээ. Хяналт шинжилгээ үнэлгээний үр дүнгээр Худалдан авах ажиллагааны алба 90,5% буюу бүрэн хангалттай үнэлгээ авч, хүндэт өргөмжлөлөөр шагнагдлаа.






Санал асуулга

Налайх дүүрэг дэх Худалдан авах ажиллагаа хэр шударга явагдаж байна гэж та бодож байна вэ?

Хамтрагч байгууллагууд