НАЛАЙХ ДҮҮРЭГТ БАДМИНТОНЫ СУРГАЛТ БОЛЛОО.

2018-03-23 07:37

 

 

НАЛАЙХ ДҮҮРЭГТ БАДМИНТОНЫ СУРГАЛТ БОЛЛОО.

Монголын Бадминтон сонирхогчдын холбоо, Дүүргийн Бадминтоны холбоо, Биеийн тамир спортын хороо, ГБХЗХХэлтэс хамтран зохион байгуулсан "SHATTLE TIME" сэдэвт БАДМИНТОНЫ СУРГАЛТ амжилттай явагдлаа.
Сургалтаар Бадминтоны спортын үүсэл хөгжил, уг спортоор хэрхэн хичээллэх, дүрэм журам, хүүхэд болон том хүн хэдэн ч нас хүртлээ хичээллэх боломжтой зэрэг онол практик хосолсон бүтэн өдрийн маш үр дүнтэй сургалтыг дүүргийн хэмжээнд амжилттай зохион байгууллаа. Мөн сургалтын төгсгөлд Бадминтоны Улсын аварга шалгаруулах тэмцээний 10 удаагийн аварга ОУХМастер Энхбат, Спортын мастер Ганзориг нар үзүүлэх тоглолт хийсэн. Дүүргийн албан байгууллагын спорт хамтлагын ахлагч, арга зүйч, биеийн тамирын багш болон иргэд нийт 47 хүн оролцсон. Сургалтанд хамрагдсан хүн бүрт Бадминтоны спортын сургагч багш гэсэн СЕРТИФИКАТ-ыг гардуулан өгсөн. Мөн МҮОХорооны мэргэжилтэн, Бадминтон сонирхогчдын холбооны менежер З.Галхүү 25 ширхэг цохиур, тор, 2 хайрцаг шатллыг дүүргийн Бадминтоны холбоонд гардуулан өглөө. Налайх дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас мэргэжилтэн Г.Ариунзаяа, П.Түмэн-Өлзий нар уг сургалтад хамрагдаж сургагч багшийн сертификат гардан авлаа.
Уг спорт нь ямарч насны хүн хичээллэх боломжтой спорт юм.








Санал асуулга

Налайх дүүрэг дэх Худалдан авах ажиллагаа хэр шударга явагдаж байна гэж та бодож байна вэ?

Хамтрагч байгууллагууд