OPEN.ULAANBAATAR.MN СИСТЕМИЙН СУРГАЛТ БОЛЛОО.

2018-04-23 01:45

 

 

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын санхүүжилт, гүйцэтгэгч, хяналтын явцын тухай тодорхой, ойлгомжтой мэдээллээр иргэд олон нийт, шийдвэр гаргах түвшний удирдлагыг тухай бүр хангах зорилго бүхий оpen.ulaanbaatar.mn систем ашиглалтад орж байна. Уг систем нь нийслэлийн орон зайн дундын мэдээллийн сантай холбогдож байгаагаараа давуу талтай юм.

Уг систем бүрэн хэрэгжиж эхэлснээр нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдаж буй хөрөнгө оруулалтын ажлуудын гүйцэтгэл, байршил, худалдан авах ажиллагааны явц, гэрээний гүйцэтгэлийн талаарх мэдээллийг цаг алдалгүй түргэн шуурхай хүргэх ач холбогдол бүхий чухал систем болох юм. Тус системийн талаарх сургалтыг 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Нийслэлийн мэдээлэл технологийн газраас Нийслэл, дүүргүүдийн хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтнүүдэд зохион байгууллаа.






Санал асуулга

Налайх дүүрэг дэх Худалдан авах ажиллагаа хэр шударга явагдаж байна гэж та бодож байна вэ?

Хамтрагч байгууллагууд