"ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ-90 МИНУТ" БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦЛОО.

2018-04-23 02:15

 

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2018 оны А/01 дүгээр тушаалаар батлагдсан хуваарийн дагуу 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр, Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/301 дүгээр захирамжаар батлагдсан “Их цэвэрлэгээ - 90 минут” бүх нийтийн их цэвэрлэгээг дүүргийн ЗДТГ -аас дүүрэгтээ зохион байгууллаа.

Цэвэрлэгээнд дүүргийн нийт 47 байгууллагын 1890 гаруй ажилтан албан хаагч, 7 хорооны 60 аж ахуйн нэгж, байгууллага, 423 иргэн, нийт 2313 хүн хамрагдаж, нийтийн эзэмшлийн 25000м талбайн хогийг цэвэрлэж 255 тн хогийг 17 удаагийн рейсээр ачиж тээвэрлэн, 12,590м ногоон байгууламжийн хогийг цэвэрлэж, хайс хашлагыг угааж түүх дурсгалын 8 хөшөө, нийтийн эзэмшлийн талбайд байрлуулсан 40 гаруй хогийн сав, сандал, Найрамдлын гудамжны автозам дагуух гэрлийн шон дээр наасан зарын хуудсыг хуулж, угааж цэвэрлэлээ. Налайх дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны хувьд дүүргийн 2 дугаар хорооны Хуульчдын гудамжны хашаа хайс, сандал, хогийн савыг угааж, хогийг цэвэрлэлээ.

ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ОРЧИНД АМЬДАРЦГААЯ!







Санал асуулга

Налайх дүүрэг дэх Худалдан авах ажиллагаа хэр шударга явагдаж байна гэж та бодож байна вэ?

Хамтрагч байгууллагууд