1 ДҮГЭЭР ХОРООНЫ ГОЛЫН ЗАСМАЛ ЗАМЫГ МЯНГАНЫ ЗАМЫН ХЭВТЭЭ ТЭНХЛЭГТЭЙ ХОЛБОХ 0.8 КМ ЗАМЫН ЗУРАГ ТӨСӨВ ХИЙХ

2018-08-30 02:46

 

Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 02 сарын 14-ны өдрийн 11 тоот тогтоолоор 1 дүгээр хорооны голын засмал замыг мянганы замын хэвтээ тэнхлэгтэй холбох 0,8 км зам зураг боловсруулах тендерт -10.0 сая төгрөгийн хөрөнгө баталсан. Ажлын даалгавар 2018 оны 03 сарын 20-ны өдөр ирсэн. Үнэлгээний хороо 2018 оны 03 сарын 23-ны өдөр байгуулагдсан. 2018 оны 03 сарын 29-ны өдөр зөвлөхийн тендерийн урилга нийтэлсэн. 2018 оны 04 сарын 10-ны өдөр хүртэл дэлгэрэнгүй нээсэн боловч амжилтгүй болсон. 2018 оны 4 сарын 20-ны өдөр хүртэл дахин дэлгэрэнгүй жагсаалтад бүртгэсэн. 2018 оны 4 сарын 20-ноос 4 сарын 30 хүртэл хураангуй жагсаалт гаргаж тендерийн материал хүлээн авсан боловч нэг ч тендер ирүүлээгүй учир амжилтгүй болсон. 2018 оны 04 сарын 30-наас 5 сарын 07 хүртэл дахин зарласан. Тендерийг цахим хэлбэрээр зарласан бөгөөд тендерт "Эс ар пи инженер консалтанг монголиа" ХХК, Гэрээний дүн- 9 790 000 төгрөгөөр шалгарсан. Захиалагчид гэрээ байгуулах зөвлөмжийг 2018 оны 05 сарын 18-ны өдөр хүргүүлсэн. 2018 оны 05 сарын 29-ны өдрөөс 2018 оны 08 сарын 29-ны өдөр хүртэл гэрээ байгуулсан. Гүйцэтгэл-70%




Санал асуулга

Налайх дүүрэг дэх Худалдан авах ажиллагаа хэр шударга явагдаж байна гэж та бодож байна вэ?

Хамтрагч байгууллагууд