"UNFRIEND" ХӨДӨЛГӨӨН УХУУЛГА НӨЛӨӨЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ.

2018-09-25 00:27

Хууль зүй, дотоод хэргийн яам болон Цагдаагийн Ерөнхий газар нар хамтран цахимаар бусдыг гүтгэх доромжлох, хуурч залилах, садар самуунд уруу татах, худал хуурмаг мэдээлэл түгээх болон хүүхдийн хүмүүжил төлөвшилд сөргөөр нөлөөлөх зэрэг зүй бус явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Цахим орчинд зохистой хэрэглээг бий болгоцгооё" уриатай "UNFRIEND" хөдөлгөөн ухуулга нөлөөллийн арга хэмжээг 2018 оны 9 дүгээр сарын 05-наас 27-ны өдрүүдэд хэрэгжүүлж байна. Уг хөдөлгөөний хүрээнд төр захиргааны байгууллагуудаар дамжуулан иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, олон нийтийн сүлжээг зүй зохистой ашиглаж хэвшүүлэх зорилгоор төлөвлөгөө гарган хэрэгжилтийг ханган ажилласан. Төр захиргааны байгууллага тус бүр өөрийн онцлогт тохирсон арга хэмжээг зохион байгуулсан. Нийслэлийн Налайх дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны зүгээс уг хөдөлгөөний хүрээнд албан хаагчдад Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан мэргэжилтэн цагдаагийн ахмад н.Дэлгэрмаагаас сургалт авч, харилцан ярилцаж өсвөр насны хүүхэдтэй эцэг эхчүүд цахим орчинд хүүхдэдээ хяналт тавих, гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө авч хамтран ажилласан. Мөн уг хөдөлгөөний хүрээнд албаны фэйсбүүк хуудас болон албан хаагчид өөрсдийн хаягийн фрэймийг сольж, хөдөлгөөний талаарх ухуулга мэдээллийг олон нийтэд түгээх ажилд идэвхтэй оролцсон юм.

Интернет орчин дахь өөрийн хувийн мэдээллийн нууцад анхаарч, гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлье.








Санал асуулга

Налайх дүүрэг дэх Худалдан авах ажиллагаа хэр шударга явагдаж байна гэж та бодож байна вэ?

Хамтрагч байгууллагууд