"Эерэг болГоё, Харилцаа, хандлага үйлдэл" жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх "Цагаан тууз" аянд нэгдлээ.

2018-12-08 03:25

 

 

Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-аас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг. Монгол Улс тус аяныг төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудтай хамтран 20 дахь жилдээ зохион байгуулж байна. 

Энэхүү аяны зорилго нь хөвгүүд, эрчүүдийн оролцоог хангах замаар охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй аливаа хүчирхийллийн эсрэг хөдөлгөөнд нэгдэж, хэзээ ч “хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй” хэмээн илэрхийлдэг болно.

“Эерэг болГоё. Харилцаа, хандлага, үйлдэл” гэсэн уриан доор 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр албаны хамт олон олон нийтийн сүлжээгээр уриалга хийж, мэдээлэл түгээж уг аянд нэгдлээ.

Налайх дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны  хамт олон “Цагаан тууз” зүүж, Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд нэгдэн орохыг уриалж байна.

Мөн та жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх мэдээлэл, зөвлөгөө авах бол доорх утсанд хандаарай: 107 -Нийслэлийн цагдаагийн зөвлөгөө, мэдээлэл өгөх утас 108 -Хүүхдийн тусламжийн утас

 

"Эерэг болГоё, Харилцаа, хандлага үйлдэл"








Санал асуулга

Налайх дүүрэг дэх Худалдан авах ажиллагаа хэр шударга явагдаж байна гэж та бодож байна вэ?

Хамтрагч байгууллагууд