"ХҮЧИРХИЙЛЭЛГҮЙ ХАМТ ОЛОН БОЛЦГООЁ" БОЛЗОЛТ УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2018-12-09 09:33




Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг сурталчлах “Гэр бүлсэг Налайх” хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд дүүргийн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхэд залуучуудын осол эндэгдэл, зөрчлөөс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлөөс зохион байгуулсан “Хүчирхийлэлгүй хамт олон болцгооё” болзолт уралдааны хүрээнд тус  албанаас 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд уг аяныг өрнүүлж ажиллалаа. Албан хаагчдыг гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх талаар сургалтад хамруулж, албан хаагчдын гэр бүлүүдийг оролцуулсан өдөрлөг, уулзалтыг зохион байгуулсан үр дүнтэй аян болж өнгөрлөө. Мөн албаны зүгээс албан хаагчдын хүүхдүүдийн дунд "Миний гэр бүл сэдэвт гар зургийн уралдааныг зохион байгуулж, уралдаанд идэвхтэй оролцсон хүүхдүүдийг урамшуулж ажилласан юм.

ХҮЧИРХИЙЛЭЛГҮЙ ХАМТ ОЛОН БОЛЦГООЁ.






 









Санал асуулга

Налайх дүүрэг дэх Худалдан авах ажиллагаа хэр шударга явагдаж байна гэж та бодож байна вэ?

Хамтрагч байгууллагууд