ТЕНДЕРТ ОРОЛЦОГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2019-01-23 03:50

            Монгол улсын  Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Налайх дүүргийн  эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг ханган ажиллах, 2019 оныг иргэдийн оролцоотой хөгжлийн жил болгосонтой холбогдуулан төрийн худалдан авах ажиллагааг ил тод болгох, тендер шалгаруулалтыг цахим хэлбэрээр зохион байгуулах болсон.

 Налайх дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр  дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудад “Тендерт хэрхэн оролцох вэ” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтад нийт 22 аж ахуйн нэгж байгууллагын 28 төлөөлөл оролцож худалдан авах ажиллагааны суурь мэдлэг эзэмшлээ.

Сургалтаар иргэдэд төрийн худалдан авах ажиллагааны цахим систем ww.tender.gov.mn-ний танилцуулга, хэрэглэгчийн бүртгэл үүсгэх заавар, тоон гарын үсэг авах заавар, тендерийн материал боловсруулах арга зүй, тендерийн материал илгээх заавар зэрэг цахим тендер шалгаруулалтад оролцох бүхий л үе шатны мэдлэгийг олгосон юм.      









Санал асуулга

Налайх дүүрэг дэх Худалдан авах ажиллагаа хэр шударга явагдаж байна гэж та бодож байна вэ?

Хамтрагч байгууллагууд