Налайх дүүрэгт "Засаг даргын явуулын өрөө" арга хэмжээ зохион байгуулагдлаа.

2019-04-01 07:43

     Дүүргийн нутгийн захиргааны болон төрийн бүх шатны байгууллагуудаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай болгох, иргэдэд ойртуулах, үйл ажиллагаагаа сурталчилах, тэдний санал хүсэлтийг хүлээн авах, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх, хот дүүргээ хөгжүүлэхэд иргэдийн санал хүсэлтийг тусгах зорилгоор 2019 оны 03 дугаар сарын 28, 29 30-ны өдрүүдэд Налайх дүүргийн “Засаг даргын явуулын өрөө” арга хэмжээ зохион байгуулагдлаа.  Тус арга хэмжээний үеэр дүүргийн 7 хороодод “Засаг даргын явуулын өрөө” хуваарийн дагуу ажиллан иргэдтэй уулзсан юм.  Манай алба нь тус арга хэмжээнд өөрийн эрхлэх үйл ажиллагааны хүрээнд 2019 онд дүүрэгт хэрэгжих хөрөнгө оруулалтын ажлуудын танилцуулга, цахим худалдан авах ажиллагааны талаар мэдээлэл өгч, гарын авлага тарааж, нийт 44 иргэний санал хүсэлтийг шийдвэрлэж, 10 гаруй иргэнийг Худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх А3-ын сургалтын бүртгэлд бүртгэж ажилласан.








Санал асуулга

Налайх дүүрэг дэх Худалдан авах ажиллагаа хэр шударга явагдаж байна гэж та бодож байна вэ?

Хамтрагч байгууллагууд