Огноо : 2020-04-20
Тендер шалгаруулалтын нэр: Налайх дүүргийн нутаг дэвсгэрт эвдэрсэн газрын техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх
Тендер шалгаруулалтын дугаар: НХААГ/202004668
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) үнэ төлбөргүйгээр татан авах боломжтой бөгөөд тендерт оролцохын тулд эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар цахим тендерийн хураамж төлнө. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь төсөвт өртгийн 40 хувиас багагүй
Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2019, 2018, 2017 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайланг ирүүлнэ.
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 2019, 2018, 2017 оны аль нэг жилд нь төсөвт өртгийн 40 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлыг гүйцэтгэсэн байна
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:
- 1 " Налайх дүүргийн 3 дугаар хороо уурхайн урд хэсэгт эвдрэлд орсон 25 га талбай "
- Газрын хэвлийн мэргэжлийн байгууллагын эрх
- Газрын нөхөн сэргээлт хийх
- 2 " Налайх дүүргийн 3 дугаар хороо Оршихын нуур нэртэй газарт эвдрэлд орсон 25 га талбай "
- Газрын хэвлийн мэргэжлийн байгууллагын эрх
- Газрын нөхөн сэргээлт хийх
Тендерийн хамт 5,000,000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
- Багц 1 " Налайх дүүргийн 3 дугаар хороо уурхайн урд хэсэгт эвдрэлд орсон 25 га талбай " - 2,500,000 дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх
- Багц 2 " Налайх дүүргийн 3 дугаар хороо Оршихын нуур нэртэй газарт эвдрэлд орсон 25 га талбай " - 2,500,000 дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх
Дотоодын давуу эрх тооцох эсэх: Тооцно
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.