Санхүүжих эх үүсвэр

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө

Төсөвт өртөг

30,000,000₮

Салбар

Бусад

Байршил

Налайх дүүргийн 2 дугаар хороо

Баримт бичиг хүлээн авах огноо

2021-01-15 11:00:00

Нээлт хийх огноо

2021-01-27 12:00:00

  1. Налайх дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь Дүүргийн 8 дугаар хорооны гэр хорооллын хэсгийг төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбох зураг төсөв боловсруулах (НД)төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
  1. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Дүүргийн 8 дугаар хорооны гэр хорооллын хэсгийг төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбох зураг төсөв боловсруулах (НД) болно.
  1. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох баримт бичгийн баталгаажуулсан хуулбарыг хавсарган ирүүлнэ. Үүнд:
  • Байгууллагын ерөнхий танилцуулга, байгууллагын гэрчилгээний хуулбар, Ижил төстэй ажлын туршлагын талаарх мэдээлэл (2018, 2019, 2020 он)
  • Зөвлөх хуулийн этгээдийн ажиллах боловсон хүчний чадавхийн талаарх мэдээлэл (голлох мэргэжлийн ажилчдын ур чадварын мэдээлэл, туршлага)
  • Зөвлөх хуулийн этгээдийн санхүүгийн чадавхийн мэдээлэл (2018, 2019 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, аудитын дүгнэлтийн хамт)
  • Татварын өргүй талаарх цахим тодорхойлолт
  • Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн өргүй талаарх тодорхойлолт
  • Бусад хуулийн этгээд болон иргэдэд өр төлбөргүй болохыг тодорхойлсон шүүхийн байгууллагын тодорхойлолт (Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, тухайн хуулийн этгээдийн байнгын үйл ажиллагаа явуулдаг Иргэн болон Захиргааны хэргийн шүүхийн тодорхойлолтыг ирүүлэх)
  • Барилга хот байгуулалтын сайдын ЗТ-3.4, ЗТ-4.5, ЗТ-5.5 гэсэн тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар 
  1. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (нийтлэл, ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл г.м) ирүүлнэ.

Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн  11.00 цагаас 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн  17.00 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 12.00 цагийн дотор ирүүлнэ үү.

Налайх дүүрэг, 2-р хороо, Хуульчдын гудамж,

Худалдан авах ажиллагааны алба. Утас: 7023-3788

Дүүргийн 8 дугаар хорооны гэр хорооллын хэсгийг төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбох зураг төсөв боловсруулах-30.0 сая төгрөгийн төсөл арга хэмжээний техникийн тодорхойлолт 2021.01.11-ний өдөр ирсэн Дүүргийн Засаг даргын 2021.01.13-ны өдрийн А/04 тоот захирамжаар үнэлгээний хороо байгуулагдаж 2021.01.15- 2021.01.26-ны өдрүүдэд зарлаж, тендерт 22500.0 мян төгрөгний үнийн санал ирүүлсэн “Санни сервис” компанийг шалгаруулж, мэдэгдэл хүргүүлэн, үр дүнг Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем болох tender.gov.mn-д үр дүнг 2021 оны 02 сарын 08-ны өдөр нийтэлж, зөвлөмжийг дүүргийн Засаг Даргын Тамгын газарт 02 сарын 10-ны өдөр хүргүүлсэн. Гэрээ эхлэх 2021.02.17, дуусах хугацаа 2021.04.19 ны өдөр хүртэл

"Тендерт Монкузбасс", "Их мянган инженерчлэл""Санни сервис" ХХК  компаниу оролцож "Санни сервис" ХХК 22.500.00 үнийн саналаар шалгарсан.

2021 оны 02 сарын 17-ны өдөр "Санни сервис" ХХК гэрээ байгуулсан.



Санал асуулга

Налайх дүүрэг дэх Худалдан авах ажиллагаа хэр шударга явагдаж байна гэж та бодож байна вэ?

Хамтрагч байгууллагууд