Санхүүжих эх үүсвэр

Улсын төсөв

Төсөвт өртөг

921,000,000₮

Салбар

Бусад

Байршил

Налайх дүүрэг 2-р хороо

Баримт бичиг хүлээн авах огноо

2021-02-05 10:00:00

Нээлт хийх огноо

2021-03-09 14:30:00

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2021 оны 02 дугаар сарын 05

 Тендерийн нэр: 2021 онд Налайх дүүргийн зорилтот өрхийн гишүүдэд хүнсний эрхийн бичгээр үйлчилгээ үзүүлэх дэлгүүр сонгон шалгаруулах

 

Тендерийн дугаар:  НДХХҮХ/202101001

 

  1. Налайх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэснь эрх бүхий тендерт оролцогчдыг 2021 онд Налайх дүүргийн зорилтот өрхийн гишүүдэд хүнсний эрхийн бичгээр үйлчилгээ үзүүлэх дэлгүүр сонгон шалгаруулах үйлчилгээ үзүүлэх тухай битүүмжлэл бүхий тендер ирүүлэхийг урьж байна.

Тендер нь дараах багцуудаас бүрдэнэ. Үүнд: Багц 1 – 1 дүгээр хороо,   Багц 2 – 2, 6 дугаар хороо, Багц 3 – 3 дугаар хороо, Багц 4 – 4 дүгээр хороо, Багц 5 – 5 дугаар хороо, Багц 6- 7 дугаар хороо, Багц 7  – 8 дугаар хороо болно.

  1. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [30] хоногийн дотор хүчинтэй байна. Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50 000 / тавин мянга/ төгрөгөөр худалдан авч болно.
  2. Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2019, 2020 онуудын аль нэг жилд нь 20.0 сая төгрөгөөс багагүй байна.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 10.0 сая төгрөгөөс багагүй байна.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2019, 2020 оны санхүүгийн тайланг цахим системээс татаж авч үзнэ.

  1. Цахим тендерт оролцогч цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар цахим тендерийн баталгаа гаргуулах бөгөөд тендерийн хамт Багц-1-  1,980,000 /нэг  сая есөн зуун наян мянга/, Багц-2- 730,000 /долоон зуун гучин мянга/, Багц-3- 2,400,000 /хоёр сая дөрвөн зуун мянга/, Багц-4-1,700,000 /нэг сая долоон зуун мянга/, Багц-5- 400,000 /дөрвөн зуун мянга/, Багц-6 -900,000 /есөн зуун мянга/ Багц-7- 1,100,000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

 

  1. Тендерийг 2021 оны 03–р сарын 09–ний өдрийн 14.00 цагаас өмнө Цахим худалдан авах ажиллагааны систем (www.tender.gov.mn )-д өөрийн аж ахуйн нэгжийн цахим гарын үсэгээр нэвтрэн орж тендерийн материалаа цахим хэлбэрээр ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021оны 03–р сарын 09–ний өдрийн 14 цаг 30 минутанд  нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй  эсэх: Эрхгүй.

Дотоодны давуу эрх тооцох  эсэх: Тооцохгүй.

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг www.tender.gov.mn хаягаар авч болно.

 

Монгол улс, Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 2 хороо, Хуульчдын гудамж,                                    Худалдан авах ажиллагааны алба, Утас-70233788

 




Санал асуулга

Налайх дүүрэг дэх Худалдан авах ажиллагаа хэр шударга явагдаж байна гэж та бодож байна вэ?

Хамтрагч байгууллагууд