ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо : 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: “Явган хүний замын хавтан худалдан авах /НД/”
Тендер шалгаруулалтын дугаар: НДХААА/202112007
Налайх дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос дүүргийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр ‘‘Явган хүний замын хавтан худалдан авах /НД/” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50000 (тавин мянга) төгрөгийг банкны цахим төлбөр тооцооны системийг ашиглан төлсөн байх ёстой.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 35.0 сая төгрөгөөс багагүй байх.
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн буюу 2019, 2020 оны аль нэг жилд 35.0 сая төгрөгөөс багагүй байх.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2019, 2020 он
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 2019, 2020 оны аль нэг жилд 35.0 сая төгрөгөөс багагүй байх
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: “Шаардлагагүй”
Тендерийн хамт 1’100’000 (нэг сая нэг зуун мянга) төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 10 цаг 40 минутанд нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: “Эрхгүй”
Дотоодны давуу эрх тооцох эсэх: “Тооцно”
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Налайх дүүрэг, 2-р хороо,
Хуульчдын гудамж, Худалдан авах ажиллагааны алба.
www.tender.gov.mn. Утас:7023-2788.