ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: “Налайх дүүргийн худгийн барилгын ажил”
Тендер шалгаруулалтын дугаар: НДХААА/202104025
Налайх дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар хоорондын “Улаанбаатар хотын Налайх дүүргийн худгийн барилгын ажлын төсөл”-ийн хүрээнд санхүүжих “Налайх дүүргийн худгийн барилгын ажил” -ыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50000 (тавин мянга) төгрөгийг банкны цахим төлбөр тооцооны системийг ашиглан төлсөн байх ёстой.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 150.0 сая төгрөгөөс багагүй байх.
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн буюу 2019, 2020 онуудын дундаж борлуулалтын хэмжээ нь 150.0 сая төгрөгөөс багагүй байх
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2019, 2020 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан.
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 2019, 2020 оны аль нэг жилд 50.0 сая төгрөгөөс багагүй байх
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: “Шаардлагатай”
Тендерийн хамт 3’660’000 (гурван сая зургаан зуун жаран мянга) төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 14 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 14 цаг 30 минутанд нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: “Эрхгүй”
Дотоодны давуу эрх тооцох эсэх: “Тооцно”
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Налайх дүүрэг, 2-р хороо,
Хуульчдын гудамж, Худалдан авах ажиллагааны алба.
www.tender.gov.mn. Утас:7023-2788.