Огноо : 2022-04-07
Тендер шалгаруулалтын нэр: 150 ортой цэцэрлэгийн барилгын холболтын зураг төсөв боловсруулах
Тендер шалгаруулалтын дугаар: НДХААА/202203030
2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь • Байгууллагын ерөнхий танилцуулга, аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар, Барилга, хот байгуулалтын яамны Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрлийн хуулбар. • Сүүлийн 3 жилийн ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл • Зөвлөх хуулийн этгээдийн ажиллах боловсон хүчний чадавхын талаарх мэдээлэл /голлох инженер техникийн ажилчдын ур чадварын мэдээлэл, туршлага, мэргэжлийн дипломын хуулбар/ • Зөвлөх хуулийн этгээдийн санхүүгийн чадавхын мэдээлэл 2019, 2020, 2021 онуудын санхүүгийн тайлан, татварын тодорхойлолт ирүүлэх шаардлагагүй ба Татварын ерөнхий газрын цахим мэдээллийн сангаас тендер нээсэн өдрийн байдлаар татварын өр, төлбөрийн талаарх, Сангийн яамны цахим санхүүгийн тайлангийн www.e-balance.mof.gov.mn мэдээллийн системээс тендерт оролцогчдын санхүүгийн тайлангаас сүүлийн 3 жилийн борлуулалтын орлого, болон бусад шаардлагатай мэдээллийг тус тус шалгана. болно.
3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт) ирүүлнэ.
Ажлыг богино хугацаанд чанартай гүйцэтгэх зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцох боломжтой эсэх Зөвшөөрөхгүй
4. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2022 оны 04 -р сарын 15 -ны өдрийн 17 цаг 00 минут хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ Худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-ээр 2022 оны 04 -р сарын 19 -ны өдрийн 14 цаг 00 минут-ны дотор ирүүлнэ үү.