Огноо : 2022-04-22
Тендер шалгаруулалтын нэр: Уурхайн музейн ил болон далд барилга байгууламжийн зураг төсөв боловсруулах
Тендер шалгаруулалтын дугаар: НДХААА/202212026
2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14–16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох байгууллагын ерөнхий танилцуулга, аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар зэргийг ирүүлнэ. Мөн Барилга, хот байгуулалтын яамны Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах дараах тусгай зөвшөөрлүүдийн хуулбар ирүүлнэ. Үүнд: • ЗТ-4.1- Өндөр төвөгшилтэй бүх төрлийн барилга байгууламжийн архитектур, барилга бүтээцийн зураг төсөл • ЗТ-6.1-Барилга байгууламжийн дотор ус хангамж, ариутгах татуургын систем, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл • ЗТ-6.2-Барилга байгууламжийн дотор халаалт, салхивч, хөргөлтийн систем, гадна дулааны салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл • ЗТ-6.3-Барилга байгууламжийн дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн систем, 35кВ хүртэлх гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл Орон сууц, олон нийт, үйлдвэрийн барилгын болон тоног төхөөрөмжийн хянах, хэмжих хэрэгсэл автоматикийн зураг төсөл • ЗТ-6.4-Барилга байгууламжийн дотор мэдээлэл холбоо, галын болон бусад дохиоллын системийн зураг төсөл, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологи, гадна салбар шугам сүлжээний зураг төсөл • ЗТ-10.2-Барилга байгууламжийн ажлын төсөв /тухай ажлын төрлийн хүрээнд/ 3. Сүүлийн 3 жилийн ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл 4. Зөвлөх хуулийн этгээдийн ажиллах боловсон хүчний чадавхын талаарх мэдээлэл /голлох инженер техникийн ажилчдын ур чадварын мэдээлэл, туршлага, мэргэжлийн дипломын хуулбар/ 5. Зөвлөх хуулийн этгээдийн санхүүгийн чадавхын мэдээлэл 2019, 2020, 2021 онуудын санхүүгийн тайлан, татварын тодорхойлолт ирүүлэх шаардлагагүй ба Татварын ерөнхий газрын цахим мэдээллийн сангаас тендер нээсэн өдрийн байдлаар татварын өр, төлбөрийн талаарх, Сангийн яамны цахим санхүүгийн тайлангийн www.e-balance.mof.gov.mn мэдээллийн системээс тендерт оролцогчдын санхүүгийн тайлангаас сүүлийн 3 жилийн борлуулалтын орлого, болон бусад шаардлагатай мэдээллийг тус тус шалгана. болно.
3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт) ирүүлнэ.
Ажлыг богино хугацаанд чанартай гүйцэтгэх зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцох боломжтой эсэх Зөвшөөрнө
4. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2022 оны 04 -р сарын 29 -ны өдрийн 17 цаг 00 минут хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ Худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-ээр 2022 оны 05 -р сарын 03 -ны өдрийн 14 цаг 00 минут-ны дотор ирүүлнэ үү.