ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: |
2023 оны 07 дугаар сарын 26 |
Тендер шалгаруулалтын нэр: |
“Хогны машин худалдан авах” |
Тендер шалгаруулалтын дугаар: |
НДХААА/202307028 |
Налайх дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг “Хогны машин худалдан авах” тухай тендер ирүүлэхийг урьж байна. |
Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: “Үгүй”
Дотоодын үйлдвэрээс худалдан авах бараа байгаа бол тодорхой бичих: “Үгүй”
Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.
Тендер нь түүнийг нээснээс хойш [30] ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба 875,000 (Найман зуун далан таван мянга) төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 10.00 цагаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 10.30 цагт зохион байгуулна.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхгүй”
Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй”
Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.
Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 2 дугаар хороо,
Хуульчдын гудамж, Худалдан авах ажиллагааны алба.
Утас:7023-2788