ШУУД ХУДАЛДАН АВАХ СОНГОН
ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
Огноо: 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдөр
Тендер шалгаруулалтын төрөл: Бараа
Тендер шалгаруулалтын нэр: “153 дугаар цэцэрлэгийн гадна талбайн тохижилт хийхэд шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах (Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 5 дугаар хороо)”
Тендер шалгаруулалтын дугаар: НХААГ/20260601143
Нийт төсөвт өртөг: 19,000,000 (арван есөн сая) төгрөг
Тендер шалгаруулалтын арга: Шууд худалдан авах
1.Налайх дүүргийн худалдан авах ажиллагааны алба нь “153 дугаар цэцэрлэгийн гадна талбайн тохижилт хийхэд шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах (Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 5 дугаар хороо)” тендерийн техникийн тодорхойлолтыг хавсаргасан тул тус техникийн тодорхойлолтод заасан тавигдах шаардлагыг хангах үнийн санал болон холбогдох байгууллагын танилцуулгыг ирүүлэхийг урьж байна.
2.Үнийн санал ирүүлж буй хуулийн этгээд техникийн тодорхойлолтод заасан шаардлагуудыг хангаж буйг нотлох дараах баримт бичгүүдийг доорхи цахим шуудангийн хаягаар ирүүлнэ. Үүнд:
➢Үнийн саналыг тендер илгээх маягт 1-ийн дагуу бөглөж, баталгаажуулан ирүүлнэ. (Хавсралт-3)
➢Ерөнхий шаардлагыг хангах баримт бичгүүд ирүүлнэ. (Улсын бүтгэлийн гэрчилгээний лавлагаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт, татвар болон нийгмийн даатгалын тодорхойлолт)
➢Захиалагч болон нийлүүлэгчийн техникийн тодорхойлолтыг харьцуулсан байдлаар хүснэгтээр бэлтгэж баталгаажуулан ирүүлнэ. (хавсралт 1)
➢Бараа нийлүүлэлтийн хуваарийг маягтын дагуу баталгаажуулан ирүүлнэ. (хавсралт 2)
➢Байгууллагын товч танилцуулга (Холбоо барих албан тушаалтны мэдээлэл)
3.Техникийн тодорхойлолтод тусгасны дагуу зураг төсвийн 3,000,000 төгрөгийг төсөвт өртгөөс хасаж тооцохыг зөвшөөрсөн тухай албан мэдэгдэл ирүүлнэ.
4.Дээрх баримт бичгийг 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө тендер nalaikh.tender.ub@gmail.com цахим хаягаар ирүүлнэ.
Техникийн тодорхойлолт болон хавсралтуудтай доорх линкээр орж танилцана уу.
https://drive.google.com/file/d/1HAMjgYqp3SPq8zmP07LUgL5ZSOXDsbZE/view?usp=sharing
Хаяг: Налайх дүүрэг, 2 дугаар хороо,
Хуульчдын гудамж, Худалдан авах ажиллагааны алба
Утас:70232788




