ШУУД ХУДАЛДАН АВАХ СОНГОН
ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
Огноо: 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдөр
Тендер шалгаруулалтын төрөл: Бараа
Тендер шалгаруулалтын нэр: “Автобусны буудлын тохижилт хийхэд шаардлагатай бараа материал худалдан авах (Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 5 дугаар хороо)”
Тендер шалгаруулалтын дугаар: НХААГ/20260601142
Нийт төсөвт өртөг: 7,000,000 (долоон сая) төгрөг
Тендер шалгаруулалтын арга: Шууд худалдан авах
1.Налайх дүүргийн худалдан авах ажиллагааны алба нь тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлага, шалгуур үзүүлэлт хангасан аж ахуй эрхлэгчийг тендер ирүүлэхийг урьж байна.
2.Тендер ирүүлэх аж ахуй нэгж нь дараах материалуудыг ирүүлнэ. Үүнд:
•Захиалагч болон нийлүүлэгчийн техникийн тодорхойлолтыг харьцуулсан байдлаар хүснэгтээр бэлтгэж баталгаажуулан ирүүлнэ. (хавсралт 1)
•Бараа нийлүүлэлтийн хуваарийг маягтын дагуу баталгаажуулан ирүүлнэ. (хавсралт 2)
•Үнийн саналыг Маягт 1-ийн дагуу бөглөж, баталгаажуулж ирүүлнэ. (хавсралт 3)
•Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
•Байгууллагын товч танилцуулга /Холбоо барих албан тушаалтны мэдээлэл/
3.Дээрх баримт бичгийг 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 14 цаг 00 минутаас өмнө тендер nalaikh.tender.ub@gmail.com цахим хаягаар ирүүлнэ.
Техникийн тодорхойлолт болон хавсралтуудтай доорх линкээр орж танилцана уу.
https://drive.google.com/file/d/1yQGcxpk3nOeDwBhR0nLiVE4gYo5t8cff/view?usp=sharing
Хаяг: Налайх дүүрэг, 2 дугаар хороо,
Хуульчдын гудамж, Худалдан авах ажиллагааны алба
Утас:70232788




