ШУУД ХУДАЛДАН АВАХ СОНГОН
ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
Огноо: 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр
Тендер шалгаруулалтын төрөл: Бараа
Тендер шалгаруулалтын нэр: “153 дугаар цэцэрлэгийн гадна талбайн тохижилт хийхэд шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах (Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 5 дугаар хороо)”
Тендер шалгаруулалтын дугаар: НХААГ/20260601143
Нийт төсөвт өртөг: 19,000,000 (арван есөн сая) төгрөг
Тендер шалгаруулалтын арга: Шууд худалдан авах
- Налайх дүүргийн худалдан авах ажиллагааны алба нь “153 дугаар цэцэрлэгийн гадна талбайн тохижилт хийхэд шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах (Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 5 дугаар хороо)” тендерийн техникийн тодорхойлолтыг хавсаргасан тул тус техникийн тодорхойлолтод заасан тавигдах шаардлагыг хангах үнийн санал болон холбогдох байгууллагын танилцуулгыг ирүүлэхийг урьж байна.
- Үнийн санал ирүүлж буй хуулийн этгээд техникийн тодорхойлолтод заасан шаардлагуудыг хангаж буйг нотлох дараах баримт бичгүүдийг доорхи цахим шуудангийн хаягаар ирүүлнэ. Үүнд:
- Үнийн саналыг тендер илгээх маягт 1-ийн дагуу бөглөж, баталгаажуулан ирүүлнэ. (Хавсралт-3)
- Ерөнхий шаардлагыг хангах баримт бичгүүд ирүүлнэ. (Улсын бүтгэлийн гэрчилгээний лавлагаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт, татвар болон нийгмийн даатгалын тодорхойлолт)
- Захиалагч болон нийлүүлэгчийн техникийн тодорхойлолтыг харьцуулсан байдлаар хүснэгтээр бэлтгэж баталгаажуулан ирүүлнэ. (хавсралт 1)
- Бараа нийлүүлэлтийн хуваарийг маягтын дагуу баталгаажуулан ирүүлнэ. (хавсралт 2)
- Байгууллагын товч танилцуулга (Холбоо барих албан тушаалтны мэдээлэл)
- Техникийн тодорхойлолтод тусгасны дагуу зураг төсвийн 3,000,000 төгрөгийг төсөвт өртгөөс хасаж тооцохыг зөвшөөрсөн тухай албан мэдэгдэл ирүүлнэ.
- Дээрх баримт бичгийг 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 14 цаг 00 минутаас өмнө тендер tender.ub@gmail.com цахим хаягаар ирүүлнэ.
Техникийн тодорхойлолт болон хавсралтуудтай доорх линкээр орж танилцана уу.
https://drive.google.com/file/d/1srq8_ca36JvIQEydeQYOJt7HED_Rj1me/view?usp=sharing
Хаяг: Налайх дүүрэг, 2 дугаар хороо,
Хуульчдын гудамж, Худалдан авах ажиллагааны алба
Утас:70232788




